ВИДЕО: Хан монгол сургууль Баянхонгор аймгийн дуучин хөвгүүдэд Солонгос улсын урлагийн сургуульд суралцах тэтгэлэг гардуулан өглөө

ВИДЕО: Хан монгол сургууль Баянхонгор аймгийн дуучин хөвгүүдэд Солонгос улсын урлагийн сургуульд суралцах тэтгэлэг гардуулан өглөө

"247 дахь клуб" гэх дууг коверлон дуулж олны хүртээл болгосон даруйдаа сошиалд өндөр хандалт авч, эерэг хандлагыг түгээж буй Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургуулийн сурагчдад Солонгос улсад урлагийн сургуульд суралцах тэтгэлэг олгосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Баянхонгор аймгийн дуучин хөвгүүд өнөөдөр /2023.05.06/ болсон Хан монгол сургуулийн хөтөлбөр танилцуулах нээлттэй өдөрлөгийн үеэр тус сургуульд тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээ гардан авлаа.

Борзонгийнхон буюу 11 дүгээр ангийн сурагч Б.Дагвадорж, Э.Бадраа, Б.Намгарренчин нарыг Солонгос сургууль Монголд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Хан монгол сургууль 2023-2024 оны хичээлийн жилд 100 хувийн тэтгэлэгтэйгээр элсэн суралцах эрх олгосон. Тус сургууль  нь төгсөгчдөө Солонгос улсын шилдэг их, дээд сургуулиудад 100 хувь хүртэлх  тэтгэлэг авч суралцах бүх боломжийг нь хангаж, дэмжинэ ажилладаг билээ.

ҮЗЭХ: