Солонгосын "Пэгсан" шагнал гардуулах ёслол шилдгүүдээ шалгарууллаа

Солонгосын "Пэгсан" шагнал гардуулах ёслол шилдгүүдээ шалгарууллаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 59 дэх удаагийн Пэгсан шагнал гардуулах ёслол нь өнгөрсөн сарын 28-ны өдөр Инчон хотын Paradise City Resort-д  /2023.04.28/ боллоо. Энэ нь телевиз, кино, театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг үйл ажиллагаа юм.

Шагнал гардуулах ёслолын шууд дамжуулалтыг дөрвөн сая орчим хүн үзжээ. 

Энэ жилийн хувьд Шин Дун Ёп, дуучин, жүжигчин Сүзи, жүжигчин Пак Бо Гум нар шоуг  хөтөлсөн бол уг наадмын хамгийн өрсөлдөөнтэй шагнал болох "Оны шилдэг жүжигчин" буюу Гран при шагналыг Пак Юн Бин хүртлээ. Тэрээр "Ер бусын өмгөөлөгч Ү Ён Ү" кинонд аутизмтай эмэгтэйн дүрийг маш чадварлаг бүтээснээрээ ийн шагнал хүртсэн юм. Тэгвэл шилдэг телевизийн цувралаар Netflix-ийн "The Glory" шалгарчээ. Уг киноны хувьд сургуулийн хүчирхийллийн талаар олон нийтэд таниулж, нийгэмд өөрчлөлт авчирч болдгийг харуулснаараа үзэгчдийг ихээхэн татсан юм.

Ингээд уг ёслолын шилдгүүдийг танилцуулж байна.

Т.Бямбажаргал