Архангай аймгийн Ихтамир суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Архангай аймгийн Ихтамир суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс баруун урд зүгт 63 километрийн зайд өнөөдөр /2023.05.08/ өдрийн 13:49:14 цагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Ташрамд дурдахад, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг аж.