LIVE: Татварын орлогыг 1.1 их наяд төгрөгөөр давуулжээ

LIVE: Татварын орлогыг 1.1 их наяд төгрөгөөр давуулжээ

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан оны шилдэг татвар төлөгчид болон цаг үеийн асуудлаар Татварын Ерөнхий Газраас мэдээлэл хийлээ.

Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал "2019 онд татварын хоёр дахь шатны багц хууль батлагдаж, шинэчлэл хийгдсэн. Энэхүү шинэчлэлийн гол зорилго нь татвар төлөгчдөд тохирсон үйл ажиллагааг явуулах. Энэ зорилгын хүрээнд бид татвар төлөгчдийг дөрвөн сегментэд хувааж үйл ажиллагаагаа явуулах болсон.

Үүнд:

  1. Том татвар төлөгчид /Эрдэнэс Таван толгой, Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр гэх мэт үндэсний хэмжээний томоохон компаниуд/
  2. Дунд татвар төлөгчид /гурван тэрбумаас зургаан тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж/
  3. Жижиг татвар төлөгчид /гурван тэрбумаас 50 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж/
  4. Бичил татвар төлөгчид /50 саяас бага орлоготой аж ахуйн нэгж, иргэд/

Орлогод суурилж хуваан үзсэнээр тэгш бус байдлыг үгүй болгож, олон шинэ боломжуудыг нээн өгч буй хэрэг юм. Өнгөрөгч 2022 онд 8,2 их наяд төгрөгийн улсын төсвийн орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас гүйцэтгэл 9,3 хувьд буюу 1,1 их наяд төгрөгийн төсвийн орлого төвлөрч, төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна. Татварын албаны бүх үйл ажиллагаа 100 хувь цахим хэлбэрт шилжсэнээр хээл хахуулийг ор мөргүй арилгах чухал алхам хэмээн үзэж байна. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 1,216.2 тэрбум төгрөг төлснөөр өнгөрсөн онд хамгийн их татвар төлсөн 10 компанийг тэргүүлж байгаа бол "Эрдэнэс Таван Толгойн" ХК 990.1 тэрбум төгрөгийн татвар төлснөөрөө удаалж байна" хэмээн мэдэгдлээ.

Хамгийн их татвар төлсөн байгууллагаар "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ", "Эрдэнэс Таван Толгой ХХК", "Оюу толгой ХХК" тодорсон бол ангилал тус бүрээс дараах байгууллагууд тодорчээ.

  1. "Мобиком", "Юнител", "MCS кока кола"
  2. "Юпланет ХХК" (4.7 тэрбум), "Мастер Тайм ХХК" (4.1 тэрбум), "Бест вестерн тех компани" (2.5 тэрбум)
  3. "Юнайтэд Аллианс ХХК" ( 0.5 тэрбум ), "Дижитал Воркс ХХК"  ( 0.4 тэрбум ), "Шүрэнхаан уул ХХК"   ( 0.2 тэрбум )\
  4. "ЭС ЭЙ ЭС ЭС ХХК" ( 58.6 тэрбум ), "Майхан гол ХХК"  ( 38.4 тэрбум ), "Өрнөх хурд ХХК"  ( 36.4 тэрбум )зэрэг компаниуд тэргүүлэгч байгууллагуудаар нэрлэгджээ

Манай улсын 2.3 сая иргэн татварын албанд бүртгэлтэй байдаг бөгөөд татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан орон даяар арван жилийн сурагч болон иргэдэд сургалт явуулж байна.

Т.Бямбажаргал

ВИДЕО: