"Тамгагүй төр" жүжиг тоглогдох Лондон хотын төв театртай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцжээ

"Тамгагүй төр" жүжиг тоглогдох Лондон хотын төв театртай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцжээ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Hero” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” монгол драм Английн нийслэл Лондон хотын төв театр “Колизей”-т ирэх арваннэгдүгээр сарын 17-ны өдөр /2023.11.17/-өөс арванхоёрдугаар сарын 02 /2023.12.02/-ны өдрүүд "The Mongol khan" нэртэйгээр тоглогдохоор болоод буй. 

Тэгвэл өнгөрөгч Бямба гараг /2023.05.06/-т болсон "Их Британийн III Чарльзийг хаан ширээнд залах ёслол"-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох үеэрээ "The Mongol khan" монгол драм тоглогдох Лондон хотын төв театр “Колизей”-т очиж, танилцжээ. Учир нь "The Mongol khan" монгол драм дэлхийн соёл, урлагийн төв гэгддэг Лондон хотод тоглогдох гэж байгаа нь түүхэн үйл явдал болж буй юм.