Улаанбаатарт 21 градус дулаан байна

Улаанбаатарт 21 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон  говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн баруун хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар  баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1...+6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, голын хөндийгөөр +6...+11 градус, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.