ОХУ-ын Тувагаас хил давж Увс аймгийн нутагт орж ирсэн хээрийг түймрийг бүрэн унтраажээ

ОХУ-ын Тувагаас хил давж Увс аймгийн нутагт орж ирсэн хээрийг түймрийг бүрэн унтраажээ

Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багийн “Халтар-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад  гарсан хээрийн гал түймэр  Монгол Улсын хил давж болзошгүй байгаа тухай мэдээллийг  тавдугаар сарын 07-ны өдрийн 23:21 цагт Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн жижүүр мэдээлсэн.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход хээрийн гал түймэр орж ирсэн тул унтраахаар ажиллаж 10:55 цагт цурамд оруулж, 14:05 цагт бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө