Өнөөдөр говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Өнөөдөр говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас үргэлжлэн орно. Харин говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орохыг анхааруулж байна. 

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар  баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1...+6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, голын хөндийгөөр +6...+11 градус, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг сонгины орчмоор +1...+3 градус, бусад хэсгээр +7...+9 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. +20...+22 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. +17...+19 градус дулаан байна.

Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 29 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.