Б.Бат-Эрдэнэ: Тэрэлж орчимд хашсан хашааг буулгаж, аялал жуулчлалын бүс болгох ажлыг яаралтай хийхийг үүрэг болголоо

Б.Бат-Эрдэнэ: Тэрэлж орчимд хашсан хашааг буулгаж, аялал жуулчлалын бүс болгох ажлыг яаралтай хийхийг үүрэг болголоо

Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газарт халиун буга  нутагшуулж буй  ажилтай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ очиж танилцжээ.

Тус ТХГН-н  хүний нөлөөнд өртөөгүй газрын биологийн олон янз байдлыг дэмжих ажлын хүрээнд 2021 онд тус газар 35 толгой монгол тарвага, 2022 онд 10 халиун бугын илийг шилжүүлэн амжилттай нутагшуулж байна. Хаврын судалгаагаар Монгол тарвага 60 орчим толгой болж өссөн байна. Халиун бугын илийнүүдийг бие даан амьдрах чадвартай болох үед нь дохиололтой  хүзүүвч зүүн байгальд нь суллан тавьж, нутагшуулах судалгааг үргэлжлүүлэн хийж буй юм. Мөн энэ жил тус газар тодорхой амьтдыг нэмж нутагшуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Харин сайд Б.Бат-эрдэнэ дээрх ажилтай танилцаж  Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газарт ажиллаж хаа сайгүй хашсан хашааг буулгаж, аялал жуулчлалын бүс болгох газар зохион байгуулалтын төлөвлөгөөг яаралтай хийхийг үүрэг болгожээ.

 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө