ФОТО: Өнөөдөр нүүдлийн шувуудын дэлхийн өдөр тохиож байна

ФОТО: Өнөөдөр нүүдлийн шувуудын дэлхийн өдөр тохиож байна

Өнөөдөр /2023.05.09/ нүүдлийн шувуудын дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхий даяар 2006 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ.

Дэлхий дээр 10 мянга гаруй төрөл зүйлийн шувууд байдгаас 1800 төрөл зүйл нь нүүдэллэж амьдардаг аж. Шувууд Австрали-Азийн зам, Ази-Энэтхэгийн зам, Азиас Америк руу чиглэсэн зам гэсэн гурван үндсэн чиглэлээр нүүдэллэдэг юм.

Харин манай орны хувьд хар тогоруу, реликт цахлай, цэн тогоруу, борцгор хотон, хар өрөвтас, хуруут хун, хээрийн галуу, усны цагаан сүүлт бүргэд, гургуул, хурган тутгалжин, жороо тоодог, хургач бор, цагаан тогоруу, халбаган хошуут, гангар хун, хошуу галуу, явлаг сар, цасны хажир, тоодог зэрэг шувууд жил бүрийн хавар нүүдэллэн ирж зусчихаад намар нь буцаад халуун орон руу нисэн оддог аж.

ФОТО: