Өмнөд Солонгосын дуучин IU-г оюуны өмчийн хулгайн хэрэгт холбогдуулан цагдаад өгчээ

Өмнөд Солонгосын дуучин IU-г оюуны өмчийн хулгайн хэрэгт холбогдуулан цагдаад өгчээ

Өмнөд Солонгосын алдартай дуучдын нэг IU-г оюуны өмчийн хулгайн хэрэгт холбогдуулан цагдаад мэдэгджээ. Тодруулбал, Тавдугаар сарын 10-нд IU-г бусад уран бүтээлчдийн дууг хулгайлсан гэх үндэслэлээр цагдаад мэдэгдээд байгаа бөгөөд дотоод8 гадаадын нийт зургаан дуу хулгайлсан хэмээн буруутгаад байгаа аж.

IU-ийн “The Red Shoes”, “Good Day”, “Bbibbi”, “Pitiful”, “Celebrity”, “Boo” зэрэг дуунууд нь бусад уран бүтээлчдийн дуунуудтай ая, хэмнэлийн хувьд ижил байгаа тухай гомдол гаргагч дурджээ. Тэр дундаа "Good Day", "The red shoes" дуунууд нь эх хувилбар гэх дуутай тун ч төстэй сонсогдож буйг онцолсон байна.

IU-ийн “The Red Shoes” хэмээх дуу нь 2013 онд цацагдсан Nekta-ийн "Here's Us" хэмээх дууг хуулбарласан гэх шүүмжлэлд өртөж байсан. Тухайн үед Nekta дуучин IU-ийн харьяалагддаг байсан агентлагт хандсан ч ямар нэгэн хариу өгөөгүй тухай дурдаж байжээ.

Т.Бямбажаргал




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө