ВИДЕО: The Hu хамтлагийн “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг цацагдлаа

ВИДЕО: The Hu хамтлагийн “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг цацагдлаа

The Hu хамтлаг өнгөрсөн онд гаргасан “Rumble Of Thunder” цомгийнхоо удахгүй гарах “люкс” хувилбарын шинэ клип, шинэчлэгдсэн дуунуудаа цацаж эхэлсэн.

Улмаар тус хамтлаг ардын бие биелгээг магтан дуулсан “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг Youtube хуудаснаа байршууллаа. Ирэх зургаадугаар сарын 30-наас худалдаанд гарах “Rumble Of Thunder: Deluxe” цомогт үндсэн цомгийн дуунуудаас гадна нэмэлт долоон дуу багтах бөгөөд тэдгээрийн дөрөв нь акустик найруулга, гурав нь дэлхийн нэртэй уран бүтээлчидтэй хамтран бичүүлсэн байна.  The Hu хамтлагийн тухайд сошиалд нийт 329 сая гаруй, “Youtube” хуудсанд 300 сая гаруй хандалт аваад байгаагаас гадна, “Billboard”-ын шилдэг рок цомгуудын жагсаалтад хоёр цомог нь бичигдэж, аялан тоглолтынх нь тасалбарууд дэлхий даяар борлогдож дууссан аж.

ВИДЕО: