Өнөөдөр говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

Өнөөдөр говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно

Өнөөдөр /2023.05.11/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр +16...+21 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. +13...+15 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд  12-14 метр хүрч ширүүснэ. +15...+17 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +10...+12 градус дулаан байна.




Өнөөдөр морь өдөр

17 минутын өмнө