Ч.Ганжавхлан нарын залуус Занабазарын музейд “Хималай хол биш ердөө 241.459 алхам”  үзэсгэлэн дэлгэнэ

Ч.Ганжавхлан нарын залуус Занабазарын музейд “Хималай хол биш ердөө 241.459 алхам”  үзэсгэлэн дэлгэнэ

Монгол Улсын аялагчид Эверестэд чуулахаар Улаанбаатар хотоос Непаль улс руу дөрөвдүгээр сарын 9-ны өдөр /2023.04.09/  Лантуун дохио ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нарын залуус хөдөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар монголын уулчин аялагчид Эверестэд авирч 5535 метрийн өндөрт гарах зорилгоо биелүүлсэн юм. Мөн уг аяллын үеэр Ид шидийн орны нэрэмжит "MagicMongolia" хөгжлийн төвийг Непаль улсын газар хөдлөлтөд нурсан тосгонд нээсэн билээ.

Тэгвэл Ч.Ганжавхлан нарын залуус Эверестэд гарсан тэмдэглэл болон гэрэл зургаар Занабазарын нэрэмжит музейд “Хималай хол биш ердөө 241.459 алхам”  үзэсгэлэн гаргахаар болжээ. Тус музейд гаргаж буйн учир нь Хималайн өндөр ууланд амьдардаг Шерпа ястны ахуй, ёс заншил, шашин, амьдралаас та Монголыг олж харах явдал юм.

Үзэсгэлэн 2023 оны тавдугаар сарын 13-18 өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хүн бүхэнд нээлттэй болно.

2023-05-13 нээлтийн өдрийн хөтөлбөр:

  • 12:00-13:00 Үзэсгэлэнгийн нээлт
  • 13:00-15:00 Үзэсгэлэнгийн тайлбар
  • 15:00-16:00 Эверестийн аяллын хөтөлбөрийн талаар танилцуулга
  • 16:00-17:00 Лобучэ 6119м өндөр оргилд авиралт хийсэн баримтат кино

Мөн энэхүү үзэсгэлэн дээр хүрэлцэн ирсэн зочид Эверест бэйскэмпийн аяллын талаар мэдээлэл авч Намар гарах аялалдаа бүртгүүлэх боломжтой аж.