Австрийн хөгжмийн зохиолчдын “VIENNA classical music concert” энэ сарын 20-нд Улаанбаатар хотод болно

Австрийн хөгжмийн зохиолчдын “VIENNA classical music concert” энэ сарын 20-нд Улаанбаатар хотод болно

Монгол улс, Австри улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60-н жилийн ойд зориулсан, Австрийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд 2023 оны тавдугаар сарын 20-ны өдөр ганцхан удаа Улсын Филармонийн тайзнаа эгшиглэхэд бэлэн болжээ.

Дэлхийн сонгодог хөгжмийн түүхэнд Австрийн хөгжмийн зохиолчид өндөр байр суурийг эзэлдэг ба тэдний томоохон төлөөллүүд болох Р.Штраус, В.А.Моцарт, Ф.И.Гайдн, Ф.Шуберт зэрэг хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдийг удирдаач Б.Анар удирдан энэ үдэш үзэгч, сонсогчдын хүртээл болгох юм байна.

Хөтөлбөр:

  1. Р.Штраус – “Also Sprach Zarathustra” Эхлэл фанфар хөгжим
  2. В.А.Моцарт – “Фигарогийн Хурим” дуурийн удиртгал K.492
  3. Ф.И.Гайдн – Труба болон Симфони найрал хөгжмийн концерт /Ми бемоль мажор/

Allegro Гоцлол хөгжимчин, СТА Т.Тулга

  1. Ф.Шуберт – Симфони No.5 /Си мажор/
  2. Allegro
  3. Andante con moto

Menuetti: Allegro Molto

  1.   Allegro vivace
  2. Г.Малер - Симфони No.5 /До-диез минор /

Adagietto

  1. Э.В.Корнгольд - “Kings Row” киноны үндсэн хөгжим
  2. И.Штраус – Вальс

 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө