ВИДЕО: Нутгаа зорин 1000 гаруй км давхисан гүйгүүл морьдын баримтат киноны багт "Онц бүтээлийн академич" цол хүртээлээ

ВИДЕО: Нутгаа зорин 1000 гаруй км давхисан гүйгүүл морьдын баримтат киноны багт "Онц бүтээлийн академич" цол хүртээлээ

Монголын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл нутгаа зорин давхисан монгол морьдын талаар "Гүйгүүл морь" төслийн санаачлагчид монгол адууны онцлогийг харуулсан баримтат кино хийж буй бид өмнө нь мэдээлсэн.

Мөн бид Гал хүрэн морины эздийг онцлон ярилцаж байсан юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Тус баримтат киноны зураг авалт 20 гаруй хоног үргэлжилсэн бөгөөд Гал хүрэн, Голомт хээр морьд мянган орчим километр замыг туулж нутагтаа очсон юм. 

Эл явдлыг баримтжуулж “Гайхамшигт монгол адуу” гүйгүүл морьд, монгол морины тухай баримтат киног Моринд дуртай Монгол түмэндээ “Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай “ жилийн сар шинийн бэлэг болгон баярын өдрүүдэд үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тэгвэл тус баримтат киног Монголын хэрэглэгчдийн удирдлагын академи  “Онц бүтээл” хэмээн өргөмжлөх саналыг хэлэлцүүлж, судалсны эцэст гишүүдийн 100 хувийн саналаар дээрх цолыг гардуулахаар болсон юм. Улмаар өнөөдөр /2023.05.12/ “Гайхамшигт монгол адуу” гүйгүүл морьдын тухай баримтат киног бүтээсэн Ю.Үнэнбүрэн болон түүний баг хамт олонд “Онц бүтээлийн академич” цолыг хүртээлээ.

Ташрамд дурдахад, тус шагналыг нөлөө бүхий төслийг судалж, үр дүнд хүрсэн тохиолдолд олгодог бөгөөд өмнө нь 11 удаа гардуулж байсан аж.  

ҮЗЭХ: