“Дэлхийн гэр бүл”-ийн өдрийг тохиолдуулан алба хаагчдын гэрлэх ёслолыг зохион байгуулжээ

“Дэлхийн гэр бүл”-ийн өдрийг тохиолдуулан алба хаагчдын гэрлэх ёслолыг зохион байгуулжээ

“Дэлхийн гэр бүл”-ийн өдрийг тохиолдуулан нийгэмд эерэг хандлага түгээх, гэр бүлийн үнэт зүйлийг иргэдэд ойлгуулах, алба хаагчдын албандаа хандах хандлагыг нэмэгдүүлэх, залуу гэр бүлийг дэмжих зорилгоор алба хаагчдын гэрлэх ёслолыг зохион байгуулсан байна. 

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Гэрлэх ёслолын ордонтой хамтран энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр тус хэлтсийн Нийтийн хэв журам тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Түмэннастын гэрлэх ёслолын ажиллагааг зохион байгуулжээ. Уг арга хэмжээний онцлог нь цагдаагийн дэд ахлагч Х.Түмэннастын гэргий С.Нандинзулд мэдэлдэлгүйгээр гэнэтийн бэлэг барьсан аж.