ВИДЕО: Сүхбаатарын талбайд "Европын өдөрлөг” болж байна

ВИДЕО: Сүхбаатарын талбайд "Европын өдөрлөг” болж байна

Сүхбаатарын талбайд өнөөдөр /2023.05.14/ “Европын өдөрлөг” болж байна. 

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй өдөрлөг 11.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд энэ үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлах, хөгжөөнт тоглоом тоглох, урлагийн тоглолт болох зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна. 

Мөн Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна бүтэн өдрийн турш Европын соёлын хөтөлбөр төв тайзан дээр үргэлжлэх ба Швед, Румынаас зорин ирсэн уран бүтээлчид концертоо тоглоно.   

ҮЗЭХ: