Ц.Чимэдцэрэн: Таргалбал буяных, өвдвөл насных гэх нь зүгээр л залхуурал. Би 71 настай ч эм ууж үзээгүй эрүүл явж байна /ВИДЕО/

Ц.Чимэдцэрэн: Таргалбал буяных, өвдвөл насных гэх нь зүгээр л залхуурал. Би 71 настай ч эм ууж үзээгүй эрүүл явж байна /ВИДЕО/

Хөгширсөн гээд таргалбал буяны тарга, үе мөч хатгавал угаасаа байх зүйл гэж хүлээн зөвшөөрсөөр толгой, бие өвдөх бүрд эм ууж 60,70,80 тай хүмүүс хаан ч эмээ өвөөгөөрөө дуудуулж, гүйж харайж ч чаддаггүй, өвчинд баригдсан суугаа эсвэл хэвтээ хүн болдог. Иймээс л эмээ өвөө гэхээр хүн бүр хөгшин аль биед эвтэйхнээ л өмсөн стиль байхгүй, утас мэдэхгүй хүн гэж боддог байх гэвч энэ бүхэн зүгээр л залхуурал болохоос биш насных биш гэх эл 71 настай ч 50 настай мэт харагдах үзэсгэлэнт эмэгтэйг МУГЖ бүжигчин Ц.Чимэдцэрэн гэнэ.

ВИДЕО: 

Түүний хувьд 1952 онд төрсөн. Ингээд цэцэрлэг, сургуульд суралцаж 10 дугаар ангиа төгсөөд тухайн үед Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн байсан Ц.Сэвжид багшийн удирдлага дор бүжигчин болсон байдаг. Ингээд бэлтгэгчээс дагалдан. Дагалдангаас бүжигчин болж тайзан дээр 24 жил бүжиглэсэн юм. Эл хугацаанд түүнийг хараагүй, сонсоогүй хүн ховор биз. Мөн 1980 онд түүний хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын гавьяат жүжигчин цол олгосон байдаг. Ингээд бүжигчин хүн 20 жил ажилласан бол тэтгэвэрт гарч болдог байсан тул Ц.Чимэдцэрэн 24 жил хөдөлмөрлөж тэтгэвэртээ гарах шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар өөрөө дурсан ярихдаа "Насаараа бүжиглэсэн учир одоо л амрая гэж бодсон. Тэгээд л сандал харвал сууж, ор харвал хэвтээд л нэг л их замбараагүй идсэн хүн болсон доо. Өмнө нь өглөө хоолоо хийгээд аваад гардаг байсан бол тэтгэвэрт гараад оройн нь их хоол хийгээд маргааш нь үлдсэнийг нь халаагаад идье гэх мэтчилэн хүний амьдралын хэвшил маш хурдан алга бодлогыг ойлгосон. Ингээд 1993 онд Үндэсний их чуулгын төвийн их чуулгаас надад багшлах урилга өгсөн юм. Улмаар тус чуулгад 15 жил багшилж хоёр дахь удаагаа тэтгэвэрт гарсан" хэмээв.

Мөн түүний ярианаас сонссон зүйлсийн нэг нь амьдралаа урлагт зохиулж, улс орныхоо соёл, урлагийг олон оронд сурталчлан таниулж явсан бүжигчид тэтгэвэрт гарахдаа гар хоосон. 50, 55 хүрэхээ хүлээж суусан гэх. Ц.Чимэдцэрэнгийн хувьд МУГЖ байсан тул таван мянган төгрөг өгдөг байсан ч 1993 онд тэр мөнгөөр юу хийх билээ. Ингээд давхар ажил хийж болно гэх боломжоо түүний хувьд ашигласан бол Монгол бүжгийн өв, эх суурийг тавьсан тур үеийн бүжигчид чухам хэдэн төгрөг авч, хаана суугааг таашгүй. Хөдөлмөр нь тайзандаа, залуу нас нь зурагт үлджээ.

Харин МУГЖ Ц.Чимэдцэрэн одоо ч гялалзаж, хүн бүрд хайр, мэдлэг түгээж явна. Ийн хэлдгийн учир нь тэр 70 насандаа дахин төрсөн нь гэх пэйж хуудсыг ажиллуулж "хэрхэн биеэ эрүүл сайхан биетэй, мэдлэгтэй" байхыг зөвлөж өөрийн нууцаа харамгүй хуваалцдаг аж. Харин түүний нууцыг энд товч дурдвал, Дасгал хөдөлгөөн, дэглэм барьж өөрийгөө зовоодоггүй эрүүл хооллолт хамгийн чухал нь инээмсэглэлийн хүч эдгээрийг та түүний ярианаас дэлгэрэнгүй ойлгоно биз.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ, Би хөгширч буй хүн шүү дээ. 70 хүрсэн учир хатуу чанга хоолны дэглэм барьж өөрийгөө зовоохгүй. Зүгээр л өөрийн дуртай хар шөл, хуушуур гэхчлэн монгол хоолнуудаа л иддэг. Ингэхдээ хуушуураа шар тосонд хайрч, шөлөндөө амтлагч хийлгүй хөц будаа, шар будаагаа хэрэглэж цагаан гурилаас татгалзсан юм. Мөн ойр ойрхон иддэг болсон. Харин биеийн жин галбир зэргээ дасгалаар олж авсан. Хөл минь өвддөг хагалгаанд орохдоо тулсан үе ч надад байсан. Тэр бүхнийг дасгал сургуулилт сэтгэлээр эдгээж болдог. Тэгэхээр бид бүгдэд маш их боломж бий. Гол нь хойш тавилгүй хийх хэрэгтэй.

Би замаар гүйж гарч чаддаггүй. Үсрэлт хийж чаддаггүй болсон байсан. Гэхдээ аажмаар дасгал хийсээр одоо бүжгийн бүх хөдөлгөөнөө чөлөөтэй хийж, гүйж харайдаг боллоо.

Ер нь хөгширсөн эсвэл тэтгэвэртээ гарсан гээд "За ойрхон юм чинь юу ч өмссөн яадаг юм. За хэзээ үхнэ гэж өөрөөсөө хармалдаг юм. Идээд л байя" гэхчлэн өөрийгөө зөвтгөж амар хялбар зүйл рүү тэмүүлснээр өвчин, хөгшрөлтийг л өөртөө дуудаж байгаа юм. Тиймээс манай 70 настнууд хөгшин биш зүгээр залхуу байна гэж хэлж болно.

Мөн би энэ бүх дасгал хооллолт зэргийг зүгээр л гэртээ сууж байгаад онлайнаар суралцсан. Тиймээс ч одоо өөрөө мэдлэгээ хүмүүстэй хуваалцах гэж 70 насандаа дахин төрсөн нь пэйжийг ажиллуулаад явж байна" гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө