Реппер Big Gee-г Японд тоглолтоо хийхийг урьж, хоёр улсын хөлбөмбөгийн хамтарсан бэлтгэлийг Монголд хийхээр боллоо

Реппер Big Gee-г Японд тоглолтоо хийхийг урьж, хоёр улсын хөлбөмбөгийн хамтарсан бэлтгэлийг Монголд хийхээр боллоо

Япончууд Монгол хип хоп уран бүтээлчид болон амьд хөгжмийн хамтлагийн тоглолтыг өөрийн улсдаа тоглуулах хүсэлт тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хүрээнд Монголын хип хоп уран бүтээлчдийг тоглуулах онцлон реппер Т.Мөнх-Эрдэнэ /Big Gee/ -ийг Япон Улсад тоглуулах, мөн хоёр улсын хөлбөмбөгийн багийн хамтарсан бэлтгэлийг Монгол Улсад хийхээр боллоо. 

”Япон-Монгол аялал жуулчлалын форум-2023” арга хэмжээний хүрээнд дараах сэдвээр харилцан санал солилцох уулзалтын үеэр дээрх саналыг тавьсан билээ. 

Хэлэлцүүлэгт Монголын талаас БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Энхчимэг болон “МИАТ ТӨХК” Токиогийн төлөөлөгч Г.Алтантуяа оролцсон бол Японы талаас НҮБ-ын Япон дах төлөөлөгчийн газрын Ази Номхон далайн аялал жуулчлалын бүс нутаг хариуцсан олон улсын хэлтсийн дарга (APTEC) Такехиса Ишизаки Япончууд Монгол хип хоп уран бүтээлчид болон амьд хөгжмийн хамтлагийн тоглолтыг өөрийн улсдаа тоглуулах хүсэлт тавьжээ.

Форумын оролцогчид Монголын орчин үеийн хөгжмийн чиг хандлага, амьд хөгжмийн “Play time” фестивалийг очиж үзэх, мөн өөрийн орондоо Монголын хип хоп уран бүтээлчдийг тоглуулах онцлон реппер Т.Мөнх-Эрдэнэ /Big Gee/ -ийг Япон Улсад тоглуулах, мөн хоёр Улсын хөлбөмбөгийн багийн хамтарсан бэлтгэлийг Монгол Улсад хийх, хөлбөмбөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.

Арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний урлагийн тоглолтыг Япон Улсад ажиллаж амьдардаг мэргэжлийн уран бүтээлчид болох Морин хуурч, хөөмийч  МУСТА Б.Болд-Эрдэнэ, бүжигчин Ц.Нарангэрэл нар толилуулав. Форумын үйл ажиллагаа Япон Улсын Токио хотод үргэлжилж байна.