ВИДЕО: Mamamoo хамтлагийн дуучин Hwasa садар самуун сурталчилсан гэх шүүмжлэлд өртжээ

ВИДЕО: Mamamoo хамтлагийн дуучин Hwasa садар самуун сурталчилсан гэх шүүмжлэлд өртжээ

Өмнөд Солонгосын Mamamoo хамтлагийн дуучин Hwasa коллежийн наадамд үзүүлбэр үзүүлэхдээ садар самуун явдлыг сурталчилсан гэх шүүмжлэлд өртлөө.

Тэрбээр тавдугаар сарын 12-ны өдөр “Sungkyunkwan” их сургуулийн фестивалд өөрийн хамтлагийн хит дуунуудийг дуулахын зэрэгцээ Loco-той хамтран "Don’t give" дуугаа дуулсан юм. Энэхүү үзүүлбэрийг үзэгчид “Их сургуулийн оюутнуудад үзүүлэхэд тохиромжгүй, садар самуун сурталчилсан” гэж ихээхэн шүүмжилж байгаа юм.

Үзэгчдийн зарим хэсэг нь Hwasa-г өмөөрч "Поп одод үүнээс ч илүү үзүүлбэр үзүүлж байсан. Энэ бол хэвийн зүйл" гэсэн хэдий ч уг бичлэгийг үзсэн олон үзэгчид "Их сургуулийн наадмын үзүүлбэр ийм байх нь зохимжгүй. Энэ нь ёс зүйтэй асуудал биш" гэж шүүмжилжээ.

ВИДЕО: 

Т.Бямбажаргал