LIVE: Энэ оны эхний дөрвөн сард ХДХВ/ДОХ-ын 10 тохиолдол бүртгэгджээ

LIVE: Энэ оны эхний дөрвөн сард ХДХВ/ДОХ-ын 10 тохиолдол бүртгэгджээ

ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны эхний 4 сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

Нийгмийн салбарын үзүүлэлтүүдийг Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов, эдийн засгийн салбарын үзүүлэлтүүдийг Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан нар танилцуулж байна. 

Энэ үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний дөрөвдүгээр сарын статистик мэдээллийг танилцуулж, Монгол Улсын ДНБ, ажиллах хүч, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг мэдээлж байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний дөрвөн сард 12.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 94.8 хувиар буурчээ. Үүнд коронавируст халдварын тоо өнгөрсөн оны эхний дөрвөн сард 238.906 байсан бол одоо 1275 болж буурсан байна. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 10 өвчлөл бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс зургаан өвчлөлөөр нэмэгдсэн байна. Мөн салхин цэцэг 4.414, гар хөл амны өвчин 1.279, тэмбүү 1.439 өвчлөл бүртгэгдсэнээр өмнөх оны мөн үеэс тодорхой хэмжээгээр нэмэгджээ.

ҮЗЭХ: