Каннын кино наадмын нээлтийн үеэр Жонни Деппийн дэмжигчид долоон минутын турш алга ташиж түүнд хүндэтгэл үзүүлжээ

Каннын кино наадмын нээлтийн үеэр Жонни Деппийн дэмжигчид долоон минутын турш алга ташиж түүнд хүндэтгэл үзүүлжээ

Энэ жилийн Каннын кино наадам өчигдөр /2023.05.17/ нээлтээ хийсэн юм. Энэ үеэр жүжигчин Жонни Деппийг гарч ирэх үед үзэгчид 7 минутын турш алга ташиж, түүнд хүндэтгэл үзүүлжээ.

Каннын кино наадмын нээлтийн арга хэмжээний үеэр “Jeanne Du Barry” хэмээх кино нээлтээ хийсэн. Жонни Депп уг киноны XV Людовик хааны дүрд тоглосон бөгөөд үзэгчидтэй мэндлэхдээ нулимсаа тэвчиж байсан тухай эх сурвалжууд онцолжээ. 

Түүний экс эхнэр Амбер Хердтэй холбоотой маргааны улмаас зарим хүмүүс түүнд өмнөх шигээ таатай хандахаа больсон. Шүүх хурлаас хойш анх удаагаа ийнхүү олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаа Жонни Деппийг эсэргүүцсэн #CannesYouNot гэх хөдөлгөөн өрнөж эхэлсэн хэдий ч дэмжигчид нь энэ бүхнийг үл тоон 7 минутын турш алга ташиж, түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Т.Бямбажаргал