"ТООНОТ" рекордсын таван жилийн ойн тоглолт арваннэгдүгээр сард болно

"ТООНОТ" рекордсын таван жилийн ойн тоглолт арваннэгдүгээр сард болно

"ТООНОТ" рекордсын таван жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд тус рекордсынхон энэ сарын 15-нд "TNT" төслөө албан ёсоор нээж, "ТООНОТ" таван жилийн ойн тоглолтоо хийх талаар мэдээллээ. 

Төслийн нээлтийн үеэр "ТООНОТ"-ын хамт шинэ дууны клипээ зэрэг цацаж, "ТООНОТ" баримтат киног үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж буй талаар мэдэгдэв. Мөн энэ зун дуучин Жэйсон анхны бие даасан цомгоо гаргаж, есдүгээр сард реппер Тандерын бие даасан тоглолтыг зохион байгуулж, арваннэгдүгээр сард "ТООНОТ Vol4" цомог болон "ТООНОТ" таван жилийн ойн тоглолт гаргах төлөвлөгөөтэй ажилдаа оржээ.