"Баавгай болохсон" УСК-ны трейлэр цацагдаж гаднын хэвлэлд “Каннын наадамд сонгогдсон анхны монгол кино” хэмээн онцолжээ

"Баавгай болохсон" УСК-ны трейлэр цацагдаж гаднын хэвлэлд “Каннын наадамд сонгогдсон анхны монгол кино” хэмээн онцолжээ

2023 оны Каннын Олон улсын кино наадмын "Un Certain Regard" төрөлд "If Only I Could Hibernate" кино албан ёсоор шалгарч, 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ний өдөр каннын олон улсын кино наадамд шалгарсан уран бүтээлүүдээ шууд дамжуулалтаар зарласан.

Тус наадмын “Un Certain Regard" төрөлд Монгол улсаас анх удаагаа “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болох сон” буюу "If Only I Could Hibernate" бүрэн хэмжээний уран сайхны кино албан ёсоор шалгарсан юм.

Улмаар "Баавгай болохсон" УСК-ны баг хамт олон өчигдөр /2023.05.16/ Каннын кино наадамд оролцохоор Франц руу ниссэн билээ. Тэгвэл өнөөдөр тус киноны трейлэр цацагдаж, дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон сайт 'DEADLINE' “Каннын кинонд сонгогдсон анхны монгол кино” хэмээн онцоллоо. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Тус киноны зохиолыг найруулагч П.Золжаргал болон Magnolian нэрээрээ танигдсан Б.Дөлгөөн нар хамтран бичжээ. Киноны пост продакшн Францын Парис хотод хийгдсэн байна. Кинонд физикийн шинжлэх ухаанд хорхойссон 15 настай хүүгийн тухай өгүүлэх тус кино өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон олон асуудлыг хөнджээ.

"Un Certain Regard" төрөл нь Каннын олон улсын кино наадам дахь албан ёсны сонгон шалгаруулалтын хэсэг юм. Тус шалгаруулалт нь 1998 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэ нь олон улсад гарах хүсэл эрмэлзэлтэй залуу найруулагч нарын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилгоор олгож эхэлсэн шагнал юм.