Улаанбаатарт 19 градус дулаан байна

Улаанбаатарт 19 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 8-13 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндийгөөр +1...+6 градус, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25...+30 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.