Шунхлай группийн есөн компани ТОП-100 ААН-ээр шалгарлаа

Шунхлай группийн есөн компани ТОП-100 ААН-ээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан “Топ 100” аж ахуйн нэгжийг /ААН/  шалгаруулдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу өнөөдөр /2023.05.18/ "Топ-100" ААН-ийг өнөөдөр  танилцуулав.

Эдгээр ААН-ийг шалгаруулж, эрэмбэлэхдээ ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.

Тэгвэл "Шунхлай" группийн

  • АПУ ХК,
  • АПУ Трейдинг ХХК,
  • Спиртбалбурам ХХК,
  • СББ Трейд ХХК, 
  • Шунхлай ХХК,
  • Шунхлай Трейдинг ХХК,
  • Шунхлайговь ХХК,
  • Шунхлай Петролиум ХХК
  •  Скайтел ХХК,

Дижитал Концепт ХХК  зэрэг 10 компани топ 100 ААН-ээр шалгарчээ.

Харин улсад төлсөн татварын хэмжээгээр нь задалж  үзвэл:

  • АПУ ХК, АПУ Трейдинг ХХК, Спиртбалбурам ХХК, СББ Трейд ХХК  375.831.184.000
  • Шунхлай ХХК, Шунхлай Трейдинг ХХК, Шунхлайговь ХХК, Шунхлай Петролиум ХХК  180.656.342.570
  • Скайтел ХХК 16.770.779.570
  • Дижитал Концепт ХХК  4.890.989.530 буюу  нийтдээ  580 тэрбумын татвар төлжээ.

Монгол улсын ууган компаниудын нэг болох “Шунхлай групп” нь  1993 онд авто машины баталгаат засвар үйлчилгээний цомхон бизнесээс гараагаа эхэлж байсан Шунхлай Групп нь өнөөдрийн байдлаар бизнесийн 5 чиглэлд 20 орчим охин болон хараат компанид 6700 орчим ажилтан ажиллагсадтай Монголын томоохон групп компанийн нэг болтлоо өргөжин тэлжээ.

Тус групп нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тогтмол биелүүлж, улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, иргэдийг тогтвортой ажлын байраар хангаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа чандлан биелүүлж ирсэн билээ.