Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 28 төгрөгөөр суларлаа

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 28 төгрөгөөр суларлаа

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 4 дүгээр сард 3496.41 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 454.58 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 28.56 төгрөгөөр чангарчээ.

Монголбанкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2023 оны 4 дүгээр сард 507.64 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 34.31 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 3.75 төгрөгөөр чангарсан байна. Түүнчлэн, төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 43.05 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.91 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 3.20 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэжээ.