Сүхбаатарын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч буй тул өндөр хүчдэлээс хол байж, малаа хол бэлчээхгүй байхыг анхаарууллаа

Сүхбаатарын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч буй тул өндөр хүчдэлээс хол байж, малаа хол бэлчээхгүй байхыг анхаарууллаа

Өнөөдөр /2023.05.19/ Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнодын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатар аймгийн хойд хэсгээр болон хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байгаатай холбогдуулан иргэдийн сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Тухайлбал, 

  • Онцын шаардлагагүй тохиолдолд аян замд гарахгүй байх,
  • Зайлшгүй хол, ойрын замд гарах тохиолдолд машин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, дулаан хувцаслах,
  • Цаг агаарын мэдээг тогтмол сонсож, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах,
  • Хөлдөх, осгох, хайрагдахаас болгоомжилж дулаан хувцаслах
  • Өндөр хүчдэлээс хол байх
  • Малыг хол бэлчээхгүй байх

Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байхыг анхааруулъя. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдах байдал үүсэж болзошгүй тул жолооч нар замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сануулж байна.