ШУУД: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг албан ёсоор угтах ёслол болж байна

ШУУД: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг албан ёсоор угтах ёслол болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. 

Түүнийг яг одоо /2023.05.21/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг албан ёсоор угтах ёслол болж байна. 

ҮЗЭХ: 

Эммануэл Макроны айлчлал нь Бүгд Найрамдах Франц Улсаас төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны түүхэн айлчлал болж байна. БНФУ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон өрнөдийн зургаа дахь, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн өрнөдийн хоёр дахь улс юм.