ТЦА: Францын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоглдуулан Бага тойруу, Наадамчдын гудамж зэрэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна

ТЦА: Францын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоглдуулан Бага тойруу, Наадамчдын гудамж зэрэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж байна

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч өнөөдөр буюу тавдугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Айлчлалын үеэр цагдаагийн байгууллагаас хамгаалалт, зохицуулалттай холбоотойгоор Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө зэрэг зарим гудамж, замуудад түр хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийх аж.

Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.