ВИДЕО: "Баавгай Болохсон" УСК албан ёсоор нээлтээ хийж, монголын уран бүтээлчид Каннын улаан хивсэн дээгүүр алхлаа

ВИДЕО: "Баавгай Болохсон" УСК албан ёсоор нээлтээ хийж, монголын уран бүтээлчид Каннын улаан хивсэн дээгүүр алхлаа

2023 оны Каннын Олон улсын кино наадмын "Un Certain Regard" төрөлд "If Only I Could Hibernate" кино албан ёсоор шалгарч, 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ний өдөр каннын олон улсын кино наадамд шалгарсан уран бүтээлүүдээ шууд дамжуулалтаар зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус наадмын “Un Certain Regard" төрөлд Монгол улсаас анх удаагаа “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болох сон” буюу "If Only I Could Hibernate" бүрэн хэмжээний уран сайхны кино албан ёсоор шалгарсан юм.

Улмаар "Баавгай болохсон" УСК-ны баг хамт олон тавдугаар сарын 16-нд Каннын кино наадамд оролцохоор Франц руу ниссэн билээ.

Улмаар тус киноны трейлэр өнгөрсөн долоо хоногт цацагдаж, дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон сайт 'DEADLINE' “Каннын кинонд сонгогдсон анхны монгол кино” хэмээн онцолсон юм. Тэгвэл өчигдөр /2023.05.21/ Баавгай Болохсон \ If Only I Could Hibernate Каннд албан ёсоор нээлтээ хийж, Монголын уран бүтээлчид Каннын улаан хивсэн дээгүүр алхлаа.

ҮЗЭХ: