Цахилгаан автомашин танилцуулах "Нээлттэй өдөрлөг" тавдугаар сарын 27-нд болно

Цахилгаан автомашин танилцуулах "Нээлттэй өдөрлөг" тавдугаар сарын 27-нд болно

Цахилгаан автомашиныг олон нийтэд танилцуулах "Нээлттэй өдөрлөг" тавдугаар сарын 27-ны өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

"Байгальд ээлтэй хэрэглээг гэр бүлийн төлөө сонгоё" уриан дор цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах "Нээлттэй өдөрлөг"-ийг импортлогч арван аж ахуйн нэгж, ногоон зээлийг олгож буй гурван банк, дэмжигч байгууллагуудтай хамтран 5 дугаар сарын 27-ны бямба гарагт 12:00 - 20:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэ өдөр цахилгаан автомашины бүх талын мэдээллийг авахаас гадна, 100 гаруй загвараас унаж үзэх, уян хатан зээлийн сонголт, байгальд эерэг нөлөөллийн тухай танилцуулах болно.

 -ЦАХИЛГААН АВТОМАШИН 14 ХОНОГТ 5500 ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРГАДАГ-

Цахилгаан автомашин нь бензин хөдөлгүүрт автомашины адил бартаа туулах чадвар, хурд, хүч нь тэнцүү бөгөөд байнгын засвар үйлчилгээ шаардахгүй, тос масло, бензинд зарцуулдаг зардал маш бага юм. Өөрөөр хэлбэл хэрэглээнээс шалтгаалж цэнэглэх үед 14 хоногт 5500 - 10000 төгрөгийн зардал гардаг. Энэ нь эрчим хүчний зарцуулалт бага, эдийн засгийн бодит хэмнэлт авчрахаас гадна байгаль экологид эерэг нөлөөлөл үзүүлж байна.

Дэлхийн Улс орнууд уур амьсгалтын өөрчлөлтийг сааруулахад эко машины хэрэглээг иргэддээ санал болгож, нийтийн тээвэр, уул уурхайн хүнд механизмын машинууд ч цахилгаан болж байна. Иймд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгаа ба өнөөдрийн байдлаар  Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувийг цахилгаан автомашин эзэлдэг ба үүнээс суудлын 500 гаруй, автобус 100 орчим байна.

Цахилгаан автомашины тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл 5 дугаар сарын 27-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд зогсоолд болох "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-т гэр бүл, найз нөхдийн хамт ирэхийг урьж байна. Энэ өдөр Улаанбаатар хотод +18 градусын дулаан байна.




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө