ВИДЕО: Э.Макроныг угтан авах ёслолын арга хэмжээнд ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков оролцсонгүй

ВИДЕО: Э.Макроныг угтан авах ёслолын арга хэмжээнд ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков оролцсонгүй

Өчигдөр /2023.05.21/ Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад төрийн айлчлал хийгээд буцсан.

Тэрээр өчигдөр 18:30 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг 19:45 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатарын талбайд төрийн хүндэт харуулын өмнө угтан авсан юм. Мөн угтан авах ёслолын арга хэмжээнд манай улсад гадаадын улс орнуудаас суугаа элчин сайдуудын ихэнх нь оролцсон бөгөөд харин ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков Францын Ерөнхийлөгч Э.Макроныг угтан авах арга хэмжээнд оролцоогүй байна. Э.Макроны айлчлалын үеэр Монгол, Франц улсын хооронд байгаль орчин, эрчим хүч, хүнсний хангамжийн талаар түүхэн яриа хэлэлцээ болсон юм.

 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө