Минжийн хилчид улсын хил хамгаалалтад ашиглах тусгай зориулалтын завьтай боллоо

Минжийн хилчид улсын хил хамгаалалтад ашиглах тусгай зориулалтын завьтай боллоо

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс улсын хил хамгаалалтад дэмжлэг үзүүлж ОХУ-д үйлдвэрлэгдсэн “ФРЕГАТ ФМ480 ЖЕТ” загварын тусгай завийг ХХЕГ-ын удирдлага, холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өглөө.

Тус завь нь 50 морины хүчтэй Yamaha хөдөлгүүртэй бөгөөд найман хүн /1 тонн ачаа/ тээвэрлэх даацтай. Хажуу болон доод хэсэгтээ сайжруулсан PVC хамгаалалтын хуягтай уг завины ашиглалтын хугацаа нь 15 жил юм. Өөр нэгэн онцлог нь 20 см гүнтэй усан дээр хөвөх боломжтой гэдгээрээ давуу талтай. Уг завь нь Хилийн цэргийн 0303 дугаар ангийн Минжийн салбарын хариуцсан хэсэгт ашиглагдах юм. Алслагдсан хилийн салбарт ийнхүү дэвшилтэт техникийг хүлээлгэн өгсөн нь хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүрэхэд хүндрэлтэй болон гол, нуурыг саадгүй туулах боломжтой болж байна.