Дорнодын Дашбалбар суманд хээрийн түймэр гарчээ

Дорнодын Дашбалбар суманд хээрийн түймэр гарчээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн Харганат гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр 18:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Дашбалбар, Чулуунхороот сумын мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.