Юанийн ханш огцом буурч 519.75 төгрөгөөс 490 төгрөг боллоо

Юанийн ханш огцом буурч 519.75 төгрөгөөс 490 төгрөг боллоо

Цар тахлын улмаас уналтад орсон Хятадын эдийн засаг он гарсаар огцом өсөж буйгаас үүдэн манай улсад юанийн ханш буурч 519.75 төгрөгөөс 490 төгрөг боллоо. 

Манай Улсад 2023 оны эхний таван сарын байдлаар нэг юань 519.75 төгрөгтэй тэнцэж байсан бол гуравдугаар сарын 24-нөөс хойш эрчимтэй буурч, Монгол банкны өчигдөр /2023.05.23/ зарласан ханшаар нэг юань 490.08 төгрөгтэй тэнцэж байна.

Даваа гарагийн /2023.05.22/ байдлаар ам.доллартай харьцах ханшийн зөрүү 7.035 байсан. Мөн Стандарт Чартеред банкны Хятадын макро стратегийн хэлтсийн дарга Бекки Люгийн мэдээлснээр, "Юанийн ханш үргэлжлэн буурах төлөвтэй байна. Богино хугацаанд өсөх боломж байхгүй” гэж мэдэгдэв. 

Хятадын хувьд юанийн ханшаа сулруулж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодлогыг баримталж буй. Тиймээс тэдний хувьд валютын ханш буурсан нь давуу тал болж байна.

Т.Бямбажаргал

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

12 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө