ФОТО: Монголын "Шивээхүрэн" боомтыг Хятадын "Сэхэ" боомттой нарийн царигтай төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил эхэллээ

ФОТО: Монголын "Шивээхүрэн" боомтыг Хятадын "Сэхэ" боомттой нарийн царигтай төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил эхэллээ

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км нарийн царигтай төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил өнөөдөр /2023.05.27/ эхэллээ. Тус бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж оролцсон юм. 

Тэрээр энэ үеэр үг хэлэхдээ, "Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой" гэдгийг онцолсон юм. Мөн тэрээр, "Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно" гэсэн юм. Тодруулбал, энэхүү бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн байна.  iSee.mn сайтын сурвалжлах баг Шивээхүрэн боомт дээрээс үйл явдлыг сурвалжилж байна. 

ФОТО: