Монголбанкны ажилчид, сэтгүүлчдийн сууж явсан автомашин осолджээ

Монголбанкны ажилчид, сэтгүүлчдийн сууж явсан автомашин осолджээ

Энэ сарын 23-25-ны хооронд Монголбанкны ажлын хэсэг сэтгүүлчдийн хамтаар Өвөрхангай, Баянхонгор аймгуудад албан томилолтоор ажилласан байна. Томилолт дуусч Улаанбаатар руу буцах замдаа буюу 26-ны өдөр Монголбанкны ажилчид болон сэтгүүлчдийн сууж явсан машин осолдож, нэр бүхий сайтын нэг сэтгүүлч хүнд гэмтэл авч, өчигдөр ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Элсэнтасархай орчимд тэдний зорчиж явсан замын эсрэг урсгалаас ирсэн машин тэдний машиныг мөргөснөөс ийн осол гарах болсон аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, өмнөх орой нь буюу 25-ны өдөр Монголбанкны ажилчид сэтгүүлчдийг хонох буудлынхаа мөнгийг өөрсдөө төл гэснээс маргаан үүдэж, зарим сэтгүүлчид шөнийн 23 цагийн үед өөр машинаар Улаанбаатарыг зорьсон. Харин үлдсэн гурван сэтгүүлч болон Монголбанкны ажилчид ийн осолд орсон гэлээ.