Далайн шуурганд өртөж, сураггүй алга болсон эр гурван сарын турш далайд хөвж явсаар, аврагджээ

Далайн шуурганд өртөж, сураггүй алга болсон эр гурван сарын турш далайд хөвж явсаар, аврагджээ

Австралийн иргэн Т.Шеддок болон түүний нохой Белла нар гурван сарын турш далайд хөвсөөр Номхон далайд аврагдсан тухай 9news мэдээлжээ.

Тодруулбал, далайчин Т.Шеддок нохойтойгоо дагуулан Мексикээс өнгөрөгч дөрөвдүгээр сар /2023.04/-д Франц улсын Полинезийг зорьж далайд гарсан байна. Гэтэл тэд хэдэн долоо хоногийн дараа далайн шуурганд өртөж, завь нь эвдэрсэн аж. Энэ хугацаанд тэд түүхий загас идэж, борооны ус ууж явсаар аврагдсан байна. Тэдний биед үзлэг хийсэн эмч "Т.Шеддокын эрүүл мэнд хэвийн" мөн түүний нохой ч эрүүл байсан гэжээ.

Эх сурвалж: 9news




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө