Америкийн алдарт загвар өмсөгч Жижи Хадидыг хориотой бодис биедээ авч явсан хэргээр баривчилжээ

Америкийн алдарт загвар өмсөгч Жижи Хадидыг хориотой бодис биедээ авч явсан хэргээр баривчилжээ

Америкийн алдарт загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, томоохон брэндүүдийн албан ёсны төлөөлөгч Жижи Хадидыг хориотой бодис биедээ авч явсан хэргээр баривчилсан байна.

Тодруулбал, долдугаар сарын 10-ны өдөр Жижи Хадидын хувийн онгоц Кайманы арлын Оуэн Робертсийн нисэх онгоцны буудалд буух үед гаалийн ажилтнуудын шалгалтын үеэр марихуан гэх хориотой бодис биедээ авч явааг илрүүлж, тэр даруй баривчилсан гэж мэдээлсэн юм.

Тэрбээр марихуаныг Нью-Йоркоос эмчийн бичгийн дагуу худалдан аваад Кайманы аралд очсон нь ийнхүү хууль зөрчсөн явдал болсон бөгөөд 1000 ам.долларыг батлан даалтад төлж, суллагдсан байна.