АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ромын Папын элчтэй "Украинаас албадан гаргасан хүүхдүүдийг ОХУ-аас эргүүлэн авах" талаар ярилцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ромын Папын элчтэй "Украинаас албадан гаргасан хүүхдүүдийг ОХУ-аас эргүүлэн авах" талаар ярилцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр /2023.07.18/ Ватиканы элч кардинал М.М.Зуппитай Украины дайны талаар ярилцжээ. 

АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэлд, "Ерөнхийлөгч Жо Байден, кардинал М.М.Зуппи нар уулзалтынхаа үеэр хүмүүнлэгийн тусламжийн талаар, мөн албадан гаргасан Украины иргэд болон хүүхдүүдийг эргүүлэн авахад Ватиканы тусламжийн талаар" ярилцсан гэжээ. 

Сонирхуулахад, энэ оны гуравдугаар сар /2023.03/-д Олон улсын эрүүгийн шүүх /Гааг/-ээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Хүүхдийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Мария Львова-Белова нарыг Украины нутаг дэвсгэрээс хүүхдүүдийг албадан гаргасан хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргасан юм. Харин ОХУ-ын эрх баригчид хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Орос руу нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдсэн юм. 

Мөн энэ оны тавдугаар сар /2023.05/-д Ромын Пап лам кардинал М.М.Зуппид "Украины хурцадмал байдлыг намжаах зорилготой номлолыг удирдах даалгавар өгсөн юм. Улмаар өнгөрөгч зургадугаар сард М.М.Зуппи Москвад айлчилсан бол, тавдугаар сард Пап лам Франциск өөрөө Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсан.

Эх сурвалж: BBC