"Гаагийн шүүхээс В.Путиныг баривчлах шийдвэр гарсан" тул тэрээр БРИКС-ийн уулзалтад цахимаар оролцохоор болжээ

"Гаагийн шүүхээс В.Путиныг баривчлах шийдвэр гарсан" тул тэрээр БРИКС-ийн уулзалтад цахимаар оролцохоор болжээ

Энэ оны гуравдугаар сар /2023.03/-д Олон улсын эрүүгийн хэргийн шүүх /Гааг/-ээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг Украины хүүхдүүдийг албадан гаргах зэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган баривчлах тушаал гаргасан. 

Энэ хүрээнд Африкийн зарим орнуудын удирдагчид "ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин эх оронд нь ирсэн тохиолдолд Гаагийн шүүхийн шийдвэрийн дагуу баривчилна" мэдэгдсэн. Иймд Өмнөд Африкт удахгүй болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцохгүй, оросын төлөөлөгчдийг С.Лавров тэргүүлж оролцоно гэж мэдэгдсэн байна. Харин В.Путин БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцох ажээ. 

Эх сурвалж: Varlamov news