ВИДЕО: Одоо бид фронтын үйл явдалд оролцох шаардлагагүй, энэ бол ичгүүр гэж Е.Пригожин "Вагнер"-ын хөлсний цэргүүддээ хандаж хэлжээ

ВИДЕО: Одоо бид фронтын үйл явдалд оролцох шаардлагагүй, энэ бол ичгүүр гэж Е.Пригожин "Вагнер"-ын хөлсний цэргүүддээ хандаж хэлжээ

"Вагнер"-ын хөлсний цэргийн арын хуаран пуужингийн цохилтод өртөж, олон тооны хөлсний цэрэг амиа алдсан үйл явдлын буруутан нь Батлан хамгаалахын сайд С.Шойгу гэж мэдэгдэж, тэд ОХУ-ын нийслэл Москва хотод 200 км ойртож, ирээд буцсан. 

Өдгөө "Вагнер"-ын эзэн Е.Пригожин болон тэдний хөлсний цэргүүд Беларусь улсад байрлаж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл өнөөдөр /2023.07.20/ Е.Пригожин "Краснодар Молкино" дахь цэргийн баазын тугаа Беларусь дахь шинэ хээрийн лагерьт шилжүүлсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийсэн байна. 

Е.Пригожин хөлсний цэргүүддээ хандаж, "Та бүхэн Оросын төлөө их зүйл хийсэн. Одоо фронтод болж байгаа зүйлд бид оролцох шаардлагагүй, энэ бол ичгүүр. Мөн бид өөрсдийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадах мөчийг хүлээ. Тиймээс бид Беларусь улсад хэсэг хугацаанд байхаар шийдээд байна.  Энэ хугацаанд бид Беларусийн армийг дэлхийн хоёр дахь арми болгоно. Үүнд би итгэлтэй байна. Шаардлагатай бол бид тэдний төлөө зууч хийх болно. Дараа нь бид бэлтгэл түвшингээ ахиулж, Африк руу шинэ зам руу гарах болно" гэжээ. 

Эх сурвалж: Varlamov news