Ирак дахь Шведийн элчин сайдын яамны байр руу дайрч, галдан шатаасан хэрэг гарчээ

Ирак дахь Шведийн элчин сайдын яамны байр руу дайрч, галдан шатаасан хэрэг гарчээ

Радикал номлогч Муктада Ас-Садрыг дэмжигч олон зуун лалын шиит шашинтнууд Багдадын төв  байрлах Шведийн элчин сайдын яамыг өнгөрөгч шөнө /2023.07.20/ эзлэн авч, шатаасан хэрэг гарчээ. Тэд Коран судар дахин шатаасан явдлыг эсэргүүцсэн нь энэ аж.

Харин тус халдлагын үеэр Шведийн Гадаад хэргийн яамны ажилчдын хэн нь ч бэртэж гэмтээгүй гэж мэдэгдсэн байна. Халдлага үйлдэх болсон шалтгаан нь Стокгольмын цагдаагийн газраас сар хүрэхгүй хугацааны өмнө Коран судрыг олон нийтэд шатаах зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан явдалтай гэж тайлбарлажээ. Учир нь Шведийн хоёр иргэн Иракийн элчин сайдын яамны өмнө Коран судар, Иракийн далбааг шатаах хүсэлт гаргасан бөгөөд тэдний нэг нь өнгөрсөн зургадугаар сард Коран судар шатаасан  нь Лалын орнуудад эсэргүүцлийн шуургыг ийнхүү үүсгэсэн аж. Харин өнөө өглөө Иракийн цагдаа нар Ас-Садрыг дэмжигчдийн ихэнхийг тарааж, Шведийн Элчин сайдын яамны нутаг дэвсгэрийг хяналтдаа авсан бол гал сөнөөгчид галыг бүрэн унтраажээ. 

Эх сурвалж: BBC