БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээжийг банкны баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр баривчилжээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээжийг банкны баримт бичиг хуурамчаар үйлдсэн хэргээр баривчилжээ

БНСУ-ын хууль сахиулах байгууллагууд тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн хадам ээж Чой Юн Суныг дансны үлдэгдэлтэй холбоотой банкны баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэргээр гэж "Yonhap" агентлаг өчигдөр /2023.07.22/ мэдээлжээ.

2021 онд хууль зөрчсөн хэргээр ногдуулсан нэг жилийн хорих ялыг давж заалдах гомдлыг нь шүүх хэрэгсэхгүй болгож, түүнийг хүнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн шийдвэрлэсний түүнийг ийнхүү баривчилжээ. Өдгөө 76 настай Чой Юн Сүн шүүх хурал дээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд давж заалдах шүүхийн шийдвэр гарсны дараа тэрээр ухаан алдсан байна. Түүнийг 2013 онд 34.7 тэрбум вон буюу 27 сая орчим ам.долларыг дансанд хийсэн тухай баримт бичгээ хуурамчаар үйлдэж, дараа нь Сөүлээс өмнө зүгт орших Соннам хотод газар худалдаж авахад ашигласан гэж буруутгаж байгаа аж. Иймд давж заалдах шатны шүүх үүнийг хүнд гэмт хэрэг гэж үзсэн аж. 

БНСУ-ын Ерөнхийлөгчийн хадам ээж 2015 онд шаардлагатай эмнэлгийн тусгай зөвшөөрөлгүйгээр өндөр настны асрамжийн газар нээснийхээ дараа улсын эрүүл мэндийн даатгалын сангаас 1.7 сая орчим ам.доллар авсан хэрэгт холбогдож байжээ. Эхлээд түүнд гурван жилийн хорих ял оноосон ч Сөүлийн шүүх өнгөрсөн онд гэм буруугүй гэж үзжээ.

Эх сурвалж: Yonhap