ШУУРХАЙ: Өнөөдөр өглөө Украины тал Москва хотын төв рүү нисгэгчгүй онгоцоор дайрчээ /ВИДЕО/

ШУУРХАЙ: Өнөөдөр өглөө Украины тал Москва хотын төв рүү нисгэгчгүй онгоцоор дайрчээ /ВИДЕО/

Өнөөдөр /2023.07.24/ өглөө ОХУ-ын нийслэл Москва хотын төвд байрлах Лихачевын өргөн чөлөөнд байрлах нэгэн барилга нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөн байна. 

Энэ талаар ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас, "“Долдугаар сарын 24-ний өглөө Москва хотын объектууд руу нисгэгчгүй хоёр онгоцоор алан хядах ажиллагаа явуулах гэсэн Киевийн дэглэмийн оролдлогыг таслан зогсоолоо" гэж мэдэгдсэн байна.  Энэ талаар зарим эх сурвалжууд, "Өглөөний 04:00 цагийн орчимд орон сууцны бус хоёр барилга руу нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн. Үүний улмаас ноцтой хохирол учраагүй, иргэдийн эрүүл мэнд хохироогүй" гэж мэдээлжээ. 

Эх сурвалж: Varlamov news