Лионель Месси дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр өртөгтэй гэрээг байгуулжээ

Лионель Месси дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр өртөгтэй гэрээг байгуулжээ

Лионель Месси дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй гэрээ хийжээ. Түүнд Саудын Арабын баг 1.5 тэрбум долларын гэрээ санал болгосон юм. Гэтэл тус гэрээнээс татгалзаж Америкийн Интер Майами багтай гэрээ байгуулжээ.

Мэдээж хэрэг Интер Майами баг түүнд арабчуудын амласан шиг тийм их хэмжээний мөнгө амлаж чадахгүй. Гэхдээ тэд Apple компани нь MLS лигийн тоглолтуудын телевизийн дамжуулах эрхийг 2.5 тэрбум доллароор худалдан авсан бөгөөд  Интер Майамигийнхан Apple-ийнхнийг ятгаж тэднийг шууд  дамжуулалтаас олсон орлогоосоо тодорхой хувийг Мессид өгч байхаар тохиролцжээ. Мөн Adidas брэндийнхнийг зөвхөн Мессигийн нэртэй хувцасны борлуулалтаас гадна MLS-тэй холбоотой бүх хувцас, хэрэгслийн борлуулалтаас олсон орлогоосоо Мессид өгч байхаар тохиролцож чадсан байна.

Түүнчлэн Месси өөрийн хөлбөмбөгийн тоглогчийн карьераа дууссаны дараа тус Интер Майами клубийн хувийг эзэмших аж.  Иймд уг гэрээ дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр мөнгөн дүнтэй гэрээ болж байна. Мөн энэхүү гэрээнээс зөвхөн Месси биш бүгд хожилтой гарч байгаа юм. Учир нь Apple компанийн телевизийн шууд дамжуулалтаас олох орлого, Adidas фирмийн борлуулалтын орлого нь хэд дахин өсөхөөр таамаг гарч, Интер Майамигийн нэг тоглолтын билетийн үнэ нь 29 доллар байснаа 435 доллар болж 15 дахин өссөн байна.