Японы телевизээр цацагдаж буй Монгол жүжигчдийн тоглосон "VIVANT" кино үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа

Японы телевизээр цацагдаж буй Монгол жүжигчдийн тоглосон "VIVANT" кино үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа

Японы кино урлагийн А зэрэглэлийн уран бүтээлчид болох Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй одод тоглож, Монгол Улсад хоёр сар орчим зураг авсан "TBS" телевизийн "VIVANT" олон ангит кино долдугаар сарын 16-наас эхлэн олон нийтэд хүрч эхэлсэн.

Өргөн нэвтрүүлгийн хамгийн олон үзэгчтэй сувгийн нэгээр өдөр бүр 21.00 цагаас цацагдах энэхүү олон ангит кино нь Монгол Улсыг Японд сурталчлахад зохих нөлөө үзүүлнэ хэмээн ажиглагчид үзэж байна. Уг бүтээлд Монгол жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр зэрэг дөрвөн уран бүтээлч дүр бүтээсэн юм.

Тэгвэл тус кино цацагдэж, үзэгчид ихээхэн ам сайтай байгаа бөгөөд онц сонирхолтой үйл явдал нь иргэдийн анхаарлыг татаж байгаа гэнэ.