Илон Маск "Твиттер" компанийхаа шувууны логог “Х” үсгээр сольжээ

Илон Маск "Твиттер" компанийхаа шувууны логог “Х” үсгээр сольжээ

Өнгөрсөн оны аравдугаар сард Твиттер компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авсан Илон Маск шувууны логог “Х” үсгээр сольжээ.

Одоогоор шинэ лого нь гар утасны аппликейшн дээр хараахан шинэчлэгдэж ороогүй байгаа бөгөөд Илон Маскийн хэлж буйгаар хэрэглэгчдийн нийтэлсэн зүйлсийг “жиргээ” гэж нэрлэдэг байсан бол одоо “Х”-үүд гэж нэрлэнэ гэлээ.

Илон Маскийн хувьд өөрийнхөө бизнесүүдийг “Х” үсэг оруулж нэрлэх нь элбэг. Тухайлбал, түүний анхны бизнес нь X.com нэртэй цахим банк байсан бол саяхан xAI нэртэй хиймэл оюунд суурилсан компаниа танилцуулна хэмээн мэдэгдсэн юм.